СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Есөн настай охиныг гавлан, нулимс асгаруулагчаар шүршжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын Нью-Йорк мужийн Рочестер хотын цагдаагийн ажилтнууд есөн настай охиныг гавлан, нүүр лүү нь нулимс асгаруулагч шүршиж байгаа бичлэг ил болсны дараа тэднийг түдгэлзүүлсэн гэж албаныхан мэдээлэв.

Өнгөрөгч баасан гарагт гэр бүлийн зөрчлийн дуудлага авсан цагдаа нар охиныг гавлаж байгаа нь офицеруудын хяналтын камерын бичлэгт бичигдсэн байна. Удалгүй цагдаагийн ажилтан охиныг нулимс асгаруулагчаар шүршсэн бөгөөд охин "Нүдийг минь арчаач. Гуйж байна" хэмээн орилж байсан юм. Гэвч цагдаагийн офицер зүгээр л машины хаалгыг хаасан байна. Бичлэгээс харахад хэргийн газарт дор хаяж долоон офицер байжээ.

Албаныхан нийт хэдэн офицерыг түдгэлзүүлсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэхүү шийдвэр нь цагдаагийн дотоод шалгалт дуустал үргэлжлэх аж. Рочестерын цагдаагийн газрын орлогч дарга Андре Андерсон энэ хэргийн талаар Охиныг машинд суулгах гэж удаа дараа оролдсоны эцэст түүний нулимс асгаруулагчаар шүршсэн" хэмээн тайлбар хийжээ.

Тэгвэл Рочестерын Цагдаагийн үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч мөн хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчдыг өмөөрсөн байна. Харин Рочестер хотын захирагч Лавли Уоррен өөрийгөө 10 настай охины ээж гэдгийг онцлоод, уг бичлэг нь "Үзэхийг хүсэх зүйл биш" хэмээн тэмдэглэжээ. Тэрээр "Ихээхэн хэмжээний сэтгэл хөдлөлтэй, илт сэтгэл санаагаар унасан хүүхдийг нулимс асгаруулагчаар шүршин, гавласан тохиолдолд би маш их харамсаж байна" хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ggg
3 жилийн өмнө
66.181.165.171

Adgiin ulugchin bvvr aawiigaa husdej baina gej bna shvv bvvr zambaraagaa aldsan yumiig ingehed ch bagadana

Зочин
3 жилийн өмнө
59.153.115.46

Малаа англи хэл сураач Воонт гэхээр л хоёрдугаар сувгаар хүсдэг гэж ойлгоод л хха

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.207

tng sda ve

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.207

ner shigee

Зочин
3 жилийн өмнө
192.82.68.83

araich iim t1 hun bhgu bhuu zugeer comment sectiondoo handalt oruulkaj iim teneg comment uuruu oruuldag bh.

Kkkkkkkk
3 жилийн өмнө
157.107.110.62

Bishee zgr aaviig duud gsn utgaar.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.