АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Халуун сэдэв | 1 сарын өмнө

Халуун сэдэв: Г.Жаргалсайхан: Коронавирус нь амны хаалт дээр 1-7 хоногийн хугацаанд амьдардаг

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 сарын өмнө

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш Г.Жаргалсайхантай 

  • Ковид-19 урьдчилан сэргийлэх гол арга зам болон бол мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй
  • Коронавирус нь амны хаалт дээр 1-7 хоногийн хугацаанд амьдардаг
  • Олон хүнтэй орчинд олон цагаар байх тусам халдвар авах эрсдэлтэй
  • Агааржуулалтыг дутуу хийснээр вирусийн амьдрах хугацааг нэмэгдүүлдэг талаар ярилцлаа.

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш Г.Жаргалсайхан: Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга бол хүнтэй зайгаа барьж, амны хаалтаа зүүж хамгаалах боломжтой. Гэхдээ амны хаалттай байгаа мөртлөө халдвартай хүнтэй 15 минутаас дээш хугацаанд байснаар халдвар авах эрсдэлтэй. .

  • Даавуун амны хаалт вирусээс 80 хувь хамгаалдаг
  • Мэс заслын амны хаалт 80-95 хувь хамгаалдаг
  • N-95 амны хаалт 95-98 хувь хамгаалдаг.

Даавуун амны хаалтын гадаргуун дээр вирусийн шинж чанараас хамаараад богино хугацаагаар амьдардаг.. Тэгэхээр амны хаалтаа хэрэглэж дууссаны дараа зааврын дагуу авч, зөв хаях ёстой. Иргэд гадаа ил задгай амны хаалтаа хаяхгүй байхыг зөвлөж байна. Иргэдийн хувьд давхар амны хаалт зүүхээс илүү 3 цаг тутамд амны хаалтаа солих хэрэгтэй.

Халдвараас сэргийлэх гол арга замын нэг бол 15 минутаас дээш хугацаагаар хүнтэй харилцахгүй байснаар халдвараас сэргийлж чадна. Түүнчлэн Ковид-19 урьдчилан сэргийлэх гол арга зам болон бол мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тухайлбал, амны хаалт яаж хамгаалдаг. Агааржуулалтыг яагаад хийх ёстой талаар гээд мэдлэгээ чадвар болгон цаашлаад зуршил болгох хэрэгтэй. Энэ бол амьдралын шинэ хэв маяг юм.

. Ийм учраас гэрт, ажил, албан байгууллага, үйлчилгээний байгууллага агааржуулалт маш сайн хийх хэрэгтэй. Агааржуулалтыг дутуу хийвэл вирусийн амьдрах хугацааг нэмэгдүүлдэг. Коронавирус нь хүйтэнд тэсвэртэй.  


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.