LIVE: Ш.Хандсүрэн: Үсчин, гоо сайхнаар амьдралаа залгуулдаг өрх толгойлсон ээжүүд гудамжинд гарч байна
Үсчин гоо сайханчдын холбооны гишүүн, Баянзүрх дүүргийн үсчин гоо сайханчдын ахлагч Ш.Хандсүрэн болон Улаанбаатар хотын 6000 үсчин, гоо сайханчдын төлөөллийн яриаг та бүхэнд хүргэе. Нийслэлийн онцгой комиссоос үсчин, гоо сайханчдын үйл ажиллагааг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн нь тэдний амьдралд хүнд цохилт болоод байна.
Үсчин, гоо сайханчдын хувьд зөвхөн өдрийн орлогоороо амь амьжиргаагаа зарцуулдаг, хуримтлал гэх зүйлгүй, түрээсээс түрээсийн хооронд явдаг учир хөл хорионы энэ цаг үед амьдрал ахуй нь асар хүнд байдалд орсон гэдгээ хэлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 6000 орчим үсчин, гоо сайхан ажил, орлогогүй зогссоны дийлэнх нь буюу 2500 нь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Тэдний 40 орчим хувь нь өрх толгойслон эмэгтэйчүүд байгаа нь мэргэжил нэгтнүүдийнх нь санааг зовоож байна.
Тэд ердийн үед төр засгаас юу ч гуйгаад байдаггүй ч энэ удаад халдвар хамгааллын дэглэмээ сахиулаад, үйл ажиллагааг нь нээж өгөхийг хүслээ. Үгүй бол цалингийн хамгийн доод хэмжээгээр мөнгөн дэмжлэг үзүүлэхгүй бол амьдралаа залгуулахд хүндрэл үүсэж, хэзээ мөдгүй гудамжинд гарах нь гэдгээ учирлаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.