СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байдены тангараг өргөх ёслол дээр Лэди Гага, Женнифер Лопез нар дуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын шинээр сонгогдсон 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол ирэх долоо хоногийн лхагва гарагт 20-ны өдөр болох гэж байна. Жо Байден болон Камала Харрис нарын тангараг өргөх ёслол дээр сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр хамтран ажилласан Лэди Гага болоод Женнифер Лопез нар уран бүтээлээ хүргэхээр болжээ.

Хамгийн сүүлд Лэди Гага, Жо Байден нар сонгуулийн өмнөх өдөр хамтдаа олон нийтийн өмнө харагдсан билээ. Лэди Гага тангараг өргөх ёслол дээр АНУ-ын төрийн дууллыг эгшиглүүлэх бол Женнифер Лопез хувийн уран бүтээлээсээ хүргэх юм байна.

. Уг хөтөлбөрт Жон Бон Жови, Деми Ловато, Жастин Тимберлэк, Энт Клемонс нар оролцон уран бүтээлээ хүргэх бөгөөд ABC, CBS, CNN, NBC, MSNBC сувгуудаар шууд дамжуулна.

Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах хорооноос “Америкчууд нэгдэн, шинэ аялал эхлүүлж байгааг тэмдэглэх бөгөөд улс үндэстнээ дахин сэргээж, эрүүлжүүлэхийн тулд хамтдаа байхыг илэрхийлнэ” гэжээ. Энэ сарын 6-ны өдөр Капитол руу жагсагчид дайран орсонтой холбогдуулаад Байдены тангараг өргөх өдөр онц байдал зарлаж үндэсний гвардын 10,000 цэргийг Вашингтонд хамгаалалтад гаргаж, 5,000 цэргийг бэлэн байдалд байлгах юм.

Хэдийгээр эрсдэл өндөртэй ч Байден, Харрис нар Капитолын гадаа тангаргаа өргөнө гэж мэдэгдсэн. . Мөн иргэдийг Вашингтон руу аялахаас аль болох татгалзахыг уриалж байна.

Түүнчлэн халаагаа өгч буй Дональд Трамп сонгуулийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй тул ёслолын арга хэмжээнд оролцохоос татгалзжээ. Тэрээр 1869 оноос хойш шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзсан Америкийн анхны Ерөнхийлөгч болж байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдож, тангараг өргөх ёслол дээр Америкийн шүтээн нэвтрүүлгийн оролцогч 16 настай Жеки Эванчо төрийн дууллыг эгшиглүүлж байжээ. Мөн Тоби Кейт, Ли Грийнвүд нар ая дуугаа хүргэж, 3 Doors Down рок хамтлаг тусгай тоглолтоо сонирхуулж байсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.