LIVE: Тусгааарлагдсан БГД-ийн 65-р байрны оршин суугчдад хугацаа нь дууссан хүнс оруулж өгчээ

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 65-р байрнаас халдварын тохиолдол илэрсэн учир 130 орчим өрхийг тусгаарлажээ. Оршин суугчидтай холбогдон дараах сурвалжилгыг бэлтгэн танд хүргэж байна. 

2020 оны 12 дугаар сарын 31-нд түргэвчилсэн оношлуураар халдвартай иргэн илрэхэд тусгаарлах, лацдах ажиллагаа хийгдээгүй байсан учир оршин суугчид чөлөөтэй орж, гарч байсан байна. Харин нэгдүгээр сарын 2-нд ПСР шинжилгээний хариу гарсны дараа байраараа тусгаарлагдан лацдуулжээ. 

Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн шинжилгээг оршин суугчдаас авсан ба шинээр тохиолдол илэрсэн эсэх, дахин хэд хоног тусгаарлалтын байдалтай байх, эмнэлэгт хандах ёстой иргэдийг яах талаар албаны хүмүүс ямар ч мэдээлэл өгөхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Шинэ жилээр нөөцөлсөн хүнс нь дуусах гэж байгаа. Дүүргээс өрх бүрт 10кг гурил тараасан ч тэр нь хугацаа нь дууссан байсан хэмээн оршин суугчид гомдоллов. 

Мөн, хог ачихгүй байгаас бункер дүүрч, улмаар иргэд хогоо гэртээ хадгалж, хүндхэн нөхцөл байдалтай амьдарч байгаагаа өгүүллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.