СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СХД-т ноцтой ослын улмаас суудлын машины жолооч, зорчигч хоёулаа амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

СХД-ийн 22 дугаар хороо, Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн дэргэд зам тээврийн осол болж автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт хүлээн авчээ.

СХД-ийн 22 дугаар хороо 0151 цэргийн ангийн хойд замд Toyota prius маркийн автомашин Hino Ranger маркийн автомашинтай мөргөлдөж Toyota prius маркийн автомашины жолооч, зорчигч нарын хоёр хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Энэ талаар ТЦА-ны УСХ-ээс тодруулахад “Ачааны автомашин, суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины жолооч, зорчигч хоёулаа амь насаа алдсан ноцтой осол өчигдөр 23.50 минутын орчимд гарсан. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн прокурорын хяналтан дор Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газарт шалгаж байна” гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.