АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Халуун сэдэв | 3 сарын өмнө

LIVE: А.Бат-Эрдэнэ: Иргэдийн мэдээллийг ил зарлах тусам халдвар нуугдмал байдлаар улам нэмэгдэнэ

Нийтэлсэн
3 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 сарын өмнө

“Халуун сэдэв” ярилцлагын энэ удаагийн булангаар Швейцарь улсад ажиллаж амьдарч буй НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын Хөгжлийн хэлтсийн дарга А.Бат-Эрдэнэтэй холбогдож ярилцлаа.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын Хөгжлийн хэлтсийн дарга А.Бат-Эрдэнэ: 

-Өнөөдрийн байдлаар Швейцарь улсад коронавирусийн халдвараар 340 мянган хүн өвчилж, 260 мянган иргэн эдгэрч, 5000 орчим хүн нас барсан.

Тус улсад бүтэн болон хагас хөл хорио тогтоосон. Халдварын тохиолдол багассан үед хөл хориогоо бууруулж, албан байгууллагууд ажилласан бол бүтэн хөл хорио тогтоосон үед бол гэр гэртээ байж, гэрээсээ ажилласан. .

Түүнчлэн Франц зэрэг хөрш орон руу зорчихоор бол тусгай апп-д хандан, ямар зорилгоор, хэдий хугацаанд зорчих гэж буйгаа бөглөн код аван нэвтэрч байна. Дэлгүүр орж, гарахад нь гарыг нь ариутгаж зай барьж байгаа.

Швейцарь улсад цар тахалтай холбоотойгоор тусгай апп гарсан. Уг апп зохион бүтээсэн компани тухайн иргэний хувийн мэдээллийг төрийн байгууллагад өгөхгүй. Тус апп нь иргэн та вирустэй хүнтэй хавьтсан байна. Шинжилгээ өгч халдвартай бол гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Тэрнээс бол тухайн хүн хаагуур явсан, ямар хүн гэдгийг олон нийтэд зарлахгүй.

Эмнэлэгт бол хүнд өвчтэй хүмүүсийг хүлээн авч байгаа. .

Монгол Улсад хүний эрхийг маш ихээр зөрчиж байна.

Халдвартай иргэнийг зарлаж, явсан зам мөрийг нь олон нийтэд дэлгэж, цаашлаад байр олон сууц, хаалгаар нь энэ хүн халдвартай гэж зарлан 14 хоногийн тусгаарлалтын бичиг нааж байгаа нь хүний эрхийг маш их зөрчиж байна.

.  Мэдээж гэртээ тусгаарлагдаж чадахгүй хэмээн үзэж байгаа нь итгэлийн асуудал. Төрдөө иргэд итгэхгүй, төр нь иргэдээ итгэхгүй байгаа явдал юм.

Европын орнуудад халдвар авсан иргэдийг 14 хоног тусгаарлах хэрэгтэй гэж байгаа. Манай улс шиг 21 хоног гэж байхгүй. 14 хоногийн хугацаанд халдвар бүрэн эдгэрээгүй бол дахин 14 хоног эмчилгээ хийхийг зөвлөдөг. Энэ бол маш цөөхөн тохиолдол. .


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.