Автомашины зөвшөөрлийн QR кодыг хаанаас, хэрхэн авах вэ
Монгол улсад коронавирусийн халдварын тохиолдол дотооддоо илэрснээс хойш өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм. Автозам, иргэн, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон ч зайлшгүй шаардлагатай 11 чиглэлийн 13 байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн.
Өчигдөр НОК хуралдаж дээрх 13 байгууллагын тээврийн хэрэгслийг автозамын хөдөлгөөнд оролцуулах болсон бөгөөд эм, хүнс хүргэлтийн үйл ажиллагааг өглөөний 7 цагаас орой 17 цаг хүртэл явуулах шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор хүнсний худалдаа, түгээлт, үйлчилгээнд явдаг бүх төрлийн машиныг QR системд холбож байна. Даваа гараг гэхэд бүртгээд дуусвал бүх машин уг системээр холбогдож тодорхой цагуудад ажиллахаар болжээ.
Тэгвэл автомашины зөвшөөрлийн QR кодыг нийслэлийн Хангарьд ордонд байрлах Автозамын инженерчлэлийн газраас авах юм байна. Түүнчлэн байгууллагын регистрийн дугаар, машины улсын дугаар, жолоочийн хувийн мэдээлэл зайлшгүй шаардлагатай ажээ.
Ирэх өдрүүдэд түгээлтийн автомашин QR системд холбогдож амжаагүй бол зайлшгүй логотой автомашинтай байна. Тухайн байгууллагын албан ёсны үнэмлэхтэй, бараа түгээлтийн баримттай байх, жолооч, түгээгч иргэний үнэмлэхтэйгээ байх хэрэгтэй гэдгийг НОК-оос анхааруулсан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.