LIVE: Дуучин Д.Дэмбэрэлнямбуу: Коронавирус илэрсэн иргэн надад баяр хүргэж, зургаа даруулсан нь үнэн
Увс аймгийн харьяат залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн анхны бие даасан “Хархан нүдэн” тоглолт улс орон даяар халуун сэдэв болоод байгаа билээ. Коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон иргэн Д нь “Хархан нүдэн” тоглолтын дараа түүнд баяр хүргэж, зургаа даруулсан эсэх, уг тоглолтыг хэдэн хүн үзсэн, хэдэн цаг үргэлжилсэн, ямар уран бүтээлчид очиж ая дуугаа өргөснийг тодруулав.
Дуучин Д.Дэмбэрэлнямбуу:
Би арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд анхны бие даасан тоглолтоо хийсэн. Үндсэн тоглолт нэг цаг 30 минутын турш явагдаж, тоглолтын дараах арга хэмжээтэйгээ нийлээд хоёр цаг гаран үргэлжилсэн. Миний анхны бие даасан тоглолтод МУГЖ, морины хэмээн алдаршсан Г.Батбаяр, СТА Л.Банзрагч, Б.Болдбаатар, Т.Аминаа нар урилгаар оролцож ая дуугаа өргөсөн. Ойролцоогоор 2500 гаруй хүн үзсэн байх нарийн тоог мэдэхгүй байна.
“Хархан нүдэн” тоглолтын дараа шөнийн гурван цагт над руу цагдаагийн байгууллагаас холбогдож таны тоглолтыг үзсэн хүнээс коронавирус илэрсэн хэмээн хэлж намайг гэр бүл, хамаатан садны минь хамтаар хороололд байх буудалд тусгаарлаад байна. Ковид-19 өвчний шинжилгээ авахад эхний хариу нь сөрөг гарсан. Олон нийтийн сүлжээгээр “ковидын халдвартай иргэн надтай зургаа даруулсан баяр хүргэсэн” гэх зүйл явж байсан нь үнэн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.