Австри: Халдагчийн хамсаатан байж болзошгүй 14 хүнийг баривчилжээ

Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотын төвд өнгөрсөн даваа гарагийн орой террорист халдлага болж, нэгэн зэвсэгт этгээд дөрвөн хүний амь насанд хүрч, 22 хүнийг шархдуулжээ. Тэгвэл Австрийн цагдаа нар тус этгээдийг газар дээр нь буудан хороосон бөгөөд үүнээс хойш 18 барилга байшинд нэгжлэг хийж, түүний хамсаатан байж болзошгүй 14 хүнийг баривчилсан байна.

Вена хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд байсан иргэд рүү гал нээснээсээ хойш хэдэн минутын дараа цагдаа нарын гарт амиа алдсан Фейзулай жихадист үзэлтэн байсан бөгөөд жил хүрэхгүй хугацааны өмнө шоронгоос суллагдсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн юм.

Тус улсын Дотоод хэргийн сайд Карл Нехаммерын хэлснээр

Фежзулайгийн хамсаатнуудыг эрж хайх ажилд дор хаяж мянган цагдаагийн алба хаагч оролцжээ. Гэвч гэдгийг эрх баригчид онцолсон билээ.

Харин тус улсын Засгийн газраас гурван өдрийн үндэсний гашуудал зарласан байгаа юм.

tag reuters

8d80e108214c6855a886d2eda1c07383

Эх сурвалж: Reuters 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.