Антарктик халуун орны ой байсныг нотлох баримт олджээ

Дэлхий дээр 90 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүд амьдарч байх үед цаг уур илүү дулаахан байсныг гэрчлэх баримт олджээ. Тэр дундаа дэлхийн өмнөд туйл Антарктик нэгэн цагт халуун дулаан уур амьсгалтай ой шугуй байсныг эрдэмтэд тогтоосон байна.

Судлаачид 2017 оны 2, 3 дугаар саруудад Баруун Антарктикийн Амундсен тэнгист судалгааны хөлөг далайн гольдролын хэсэгт өрөмдөж дээж авчээ. Уг тунамал цөмийн дээжийг Пайнь арал болоод Твайтес мөсөн голын ойролцоогоос авсан байна.

. Nature сэтгүүлд нийтэлснээр эдгээр ургамлуудын эс 90 сая жилийн настай гэж тооцсон байна.

80-115 сая жилийн өмнө дэлхий дээр Цэрдийн галавын эрин үе байсан бөгөөд үлэг гүрвэл, илүү дулаан цаг ууртай байсныг эрдэмтэд хэлдэг. Харин 140 сая жилийн өмнөх үед дэлхийн хамгийн халуун цаг үе ноёлж байсан гэж үздэг. Тэдгээр он жилүүдэд дэлхийн өмнөд туйлд ямар уур амьсгалтай байсныг хараахан мэддэггүй байжээ.

200331160217 02 antarctica ancient forest exlarge 169

Эрдэмтдийн олсон тунамал цөм тухайн үеийн ургамал, хөрсний байдлаас гадна цаг уурын талаар ч чухал мэдээллүүдийг олж авахад тусалсан байна. .

Гэвч жилийн турш нарны туяа бараг тусдаггүй дэлхийн өмнөд туйлд хэрхэн ой шугуй бүрдэж, ургамал ногоо ургасан байхав гэдэг эргэлзээ төрүүлж байгаа юм. Тэгэхээр эрт үед өмнөд туйлд нарны гэрэл тусдаг байсан байж магадгүй ажээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.