“Мөсний хатан хаан” С.Баярмаагийн есөн удаагийн үйлдэл тогтоогдоод байна

“Мөсний хатан хаан” гэх нэрээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч, худалдан авагчид болон хууль хяналтын байгууллагын дунд танил болсон иргэн С.Баярмааг хууль сахиулагчид долоо хоногийн өмнө хил дээрээс саатуулсан билээ.

С.Баярмаа нь хар тамхи, мансууруулах бодисын наймааг олон жил эрхэлсэн нь хууль, хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдоод байгаа бөгөөд .

Түүнийг 2015 онд анх саатуулж, Төв аймгийн мөрдөнд хорьж байсан. Тухайн үедээ хамгийн их хэмжээтэй буюу 93гр “мөс” оруулж ирээд баригдаж байжээ.

Улмаар . Х.Мөнх-Эрдэнийн хувьд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан ч тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон тул хоёр жилийн хорих ял оноож байжээ.

С.Баярмаа нь Х.Мөнх-Эрдэнэд даалгавар өгч, БНХАУ-аас есөн удаагийн үйлдлээр нэг килограм орчим “мөс” оруулж ирсэн нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон юм.

Гэвч, С.Баярмаа нь 2016 онд оргон зайлж, БНХАУ руу зугтжээ. Тэрээр өөрт нь оногдуулсан арван жилийн хорих ялыг эсэргүүцэж, янз бүрийн арга хэрэглэн, давж заалдсаар батлагдсан юм.

Ийнхүү С.Баярмааг өнгөрсөн долоо хоногт саатуулсан тул хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.