СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шувууны лавлах “Жаргал”

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Уул уурхайн менежерээс шувууны гэрэл зурагчин болсон сонирхолтой түүхтэй хүн бол Шувууны Жаргал нэрээр олонд танигдсан Л.Жаргалсайхан юм. Манай  улсад  бүртгэлтэй 513 зүйлийн шувууны 370-ыг нь гэрэл зургийн хальснаа буулгасан түүнийг “Хобби” буландаа онцоллоо.

1990-ээд оны сүүлчээс өнгөрсөн оныг хүртэл “Бороо Гоулд” компанийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийг ахалж байгаад 2011 оноос бие даан шувууны зураг авсаар өдгөө найман жил болж буй юм. 21 аймгийн 18-д нь ямар шувуу байдгийг андахгүй мэдэх тэрээр шувууны зураг авахын өмнө гурван чиглэлээр судалгаа хийдэг байна. Эхлээд шувуудын байршил, онцлог, занг шувуу судлаачдын танин мэдэхүйн ном, цахим хуудсаас хайна. Хоёрдугаарт, гэрэл зургийн хэрэгсэл камер, дурангаа хэрхэн ашиглах талаар судална. Гуравдугаарт, шувуу байнгын хөдөлгөөнтэй амьтан учраас зургийг нь 1-2 удаа өнгөцхөн авч болдоггүй тул олон удаа дарна. Тухайн шувуу нисчихгүй бол 1000 удаа ч дарж болдог аж.

 Хар хөөндэй (Turdus merula)

Харин нийтлэлийн эзэн Жаргал өнгөрсөн жил Архангай аймгийн Цэнхэр суманд Хойд Америкаас төөрөөд ирсэн маш ховор шувууны зургийг 670 удаа дараад 5-6 нь авч үлджээ. Энэ шувуугаа шинэ төрөл зүйлийн шувуугаар бүртгүүлж Монголын шувуудын санд чухал хувь нэмэр оруулсан юм. Шувуу байнгын хөдөлгөөнтэй амьтан тул зургийг нь дарахын тулд өндөр уул руу авирч, нуур руу орно. Энэ үед камераа унагаах тохиолдол гарна. .

Шувууны зурагчдын хувьд таарсан, таараагүй шувуудынхаа талаар алдсан, оносноо ярих нь хамгийн сайхан, хөгжилтэй мөч байдаг гэсэн. “Шувууны гэрэл зураг авна гэдэг том сорилт. Харна гээд зорьсон шувуутайгаа таарах магадлал бага. Зургийг нь авсан ч дутуу санагдана. Бараг шувуугаа сандал дээр суулгаж байгаад тухтайхан авах юмсан гэж бодно. Тэр байтугай нэг шувууны зургийг авна гэсэн бол таван жилийн дараа ч хойноос нь явна” гэсэн юм. Хавар үржлийнхээ үед шувуу хамгийн гоё, тод өнгөтэй болохын сацуу ижлээ дуудахын тулд бүжиглэнэ. Хонин тоодог үржлийнхээ үед шүхэрлэх буюу танго, товшуур бүжиг  бүжиглэдэг” хэмээн ярих түүнийг шувууны лавлах гэхэд буруудахгүй. Найман жилийн хугацаанд 4000 цагийг шувуунд зарцуулсан тэрээр аль хэдийнэ өөрийн салбартаа амжилттай яваа манлайлагчдын нэг билээ.

Гангар хун (Cygnus cygnus)

Дашрамд дурдахад өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан .

"Зууны мэдээ" сонин 

Б.Должинжав 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.