Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэмийг сунгах шийдэлд хүрчээ

 

Загсийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан ажлын хэсэг хуралдаж Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэмийг сунгах шийдэлд хүрчээ. Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн 3-аар сараас эхлэн Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаж байсан юм.

Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудал үүсч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэг мандаад байсан билээ. Уг асуудлыг цэгцлэх, шаардлагатай санхүүгийн материалыг шалгах зорилгоор ийнхүү онцгой дэглэм тогтоож буйг тухайн үед мэдэгдэж байсан. Онцгой дэглэмийн хугацаа ирэх сард дуусах товтой байсан ч 

Хугацааг сунгах болсон шалтгаан нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой “Жаст” групп, “Монголын зэс корпораци” зэрэг талуудын асуудал шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байгаагаас үүдэлтэй юм байна.  Энэ талаарх албан ёсны шийдвэрээ удахгүй гаргах бололтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.