СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг улс АНУ-ын хоригийг үл ойшоов уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэгдэж байсан АНУ-ын байр суурь ганхаж эхэлсэн үү гэдэг туйлын сонин. Америкчуудын эсрэг өрсөлдөж болохуйц томоохон улс орнуудтай тэд эвлэлдэн нэгдэж, эдийн засгийн хоригоо ч чангатгасаар. Тэгвэл технологийн дэвшлээрээ чамлахааргүй амжилттай яваа .

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Шинэ Дэли хотод хоёр хоногийн хугацаатай албан айлчлал хийхээр иржээ. Өнөөдөр Нарендра Моди, Владимир Путин нар хэлэлцээрийн ширээний ард сууж, Гадаад хэргийн сайд нар харилцан зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурах юм.

. 2020 он гэхэд эхний ээлжийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж эхлэх ба Пакистаны агаарын дайралтаас хамгаалахад тун чухал техник гэжээ. Мөн Шинэ Дэли тэнгис далайд аюулгүй байдлаа хамгаалах 11356 төсөл, Талвар харуулын хөлөг онгоц ба Гоа, Янтар зэрэг усан онгоцны үйлдвэрлэлийг худалдаж авахад 2,2 тэрбум доллар зарцуулна. Түүнчлэн 1,1 тэрбум долларын үнэ өртөг бүхий нисдэг тэргүүдийг Москвагаас худалдаж авахаар болжээ.

болж ч магадгүй. Өнгөрсөн сард Хятад Оросоос С-400 агаараас хамгаалах систем худалдаж авснаар Цагаан Ордон Бээжингийн эсрэг хориг тавиад байгаа. Нөгөө талаас хүчирхэг гүрнүүдийн тоонд багтдаг Энэтхэг, Орос хамтран АНУ-ын доллараас хараат бус байхаар шийдсэн ч байж болох.

Үнэн хэрэгтээ Америк-Энэтхэгийн Батлан хамгаалах салбарын харилцаа ойрын жилүүдэд хамтарсан цэргийн сургуулилалт, зэвсэг техникийн наймаа хийснээр улам бэхэжсэн. хэмээн өрнөдийн эх сурвалжуудад бичиж байна.

 

Эх сурвалж: economictimes.indiatimes.com, www.washingtonpost.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.