СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ослын дохио өгсөн онгоц аюулгүй газардлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Лос Анжелес хотоос Австралийн Сиднейг чиглэсэн Юнайтэд Эйрлайнсын UA839 дүгээр нислэг үүрээр ослын дохио өгсөн байна. Яаралтай үед өгдөг дохио ирснээс болж Сидней хотын олон улсын нисэх буудалд онц байдал зарлаж, түр хугацаанд ойр орчмын автозам болон агаарын замын хөдөлгөөнийг хорьсон байжээ. 239 зорчигчтой 15 цагийн урт нислэг хийсэн Дриймлайнер онгоц өглөөний 6 цаг 30 минутад амжилттай газардаж, ямар нэг осол аваар гарсангүй. Зорчигчид бүгд эсэн мэнд зорьсон газартаа ирлээ.

. Түүнчлэн цаг агаар муу, ширүүн бороотой байснаас онгоц даялж, шатахууны хэмжүүр байх ёстойгоосоо доошилжээ. Тиймээс . Дриймлайнер 787-900 онгоцонд нислэгийн үеэр механикийн хүндрэл гарсан гэж үзсэн ба хэрэв шатахуун үнэхээр дууссан бол нөөц шатахуунаараа 45 минут нисэх боломжтой гэнэ.

Эх сурвалж: www.news.com.au

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.