СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-06

Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон тул түүний оронд Г.Баясгаланг томилох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар оруулсан бөгөөд ийн дэмжигджээ. 

Нэр дэвшигч Гунгаагийн Баясгалан:

1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. 

Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй.

1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,

1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх,

1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,

2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,

2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал,

2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр

2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна. 

Түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78,3 хувь нь дэмжсэн байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.