- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монголын даамын холбооноос 11 дэх удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 41, эмэгтэй 24 тамирчин өрсөлдсөн юм
Эмэгтэйчүүд: Швейцарь системээр 8 өрөг тоглосноос “Идэр” их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн 16 оноо авч, зуун хувийн амжилтаар тэргүүллээ. Мөнгө, хүрэл медалийг спортын мастер Б.Отгон-Эрдэнэ (“Ач” АУИС) 12, дэд мастер Б.Номин-Эрдэнэ (Турк) 11 оноогоор хүртлээ. ДДХМ А.Дашбаяр (ШУТИС), дэд мастер А.Цэвээн (МУИС) нар тус бүр 10 оноогоор удаалав.
Эрэгтэйчүүдийн хувьд өрсөлдөөн тэнцүүхэн өрнөж, 9 өргийн дараа зургаан тоглогч адилхан 13 оноотой гарсан. Коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр жагсаахад СЭЗИС-ийн оюутан, спортын мастер Ц.Чинзориг аваргалж, ДДХМ Ц.Сүхбат (ШУТИС), ДДХМ М.Шийравжамц (Шинэ Монгол), спортын мастер Б.Уудамбаатар (ХААИС), спортын мастер (ШУТИС) нар удаалсан юм. Тэмцээнийг 1975, 1977 оны улсын аваргын хүрэл медальт С.Лхагвасүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд хоёр дахь жилдээ ивээн тэтгэж буй.