Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, жуулчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2026 онд Улаанбаатар хотод аялал жуулчлалын 19 арга хэмжээг зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхоод байна. Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Харин Улаанбаатар хотод 2026 оны жилийн эцсийн байдлаар 630 мянган жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа юм. 

6aa9fe830e1ea02d0ac51695

Нийт жуулчдын 60-70 хувь нь Улаанбаатар хотоор дайран өнгөрч байгаа бөгөөд энэ жил шууд нийслэгтэй хотуудын тоо нэмэгдсэн нь зорин ирэх жуулчдын тоонд нөлөөлсөн. Тухайлбал, БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн компаниудын нэг болох “Spring Airlines” Улаанбаатар–Шанхай чиглэлийн шууд нислэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын “Скат эйрлайнс” компани Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болсон. Түүнчлэн “Хүннү Эйр” компани есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дели чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болсон.

6aa9fe970e1ea02d0ac51696

Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дээрх арга хэмжээнүүдэд 815 жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулж,  13 тэрбум орчим төгрөгийн орлогыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд олсон байна.

Түүнчлэн “Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага"-ын 2026 оны эхний улирлын тайланд Монгол Улс:

  • "Ази номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс" номинацид 39 хувийн үзүүлэлтээр дөрөвдүгээр байр;
  • Зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээл номинацид 29 хувийн өсөлттэйгөөр хоёрдугаар байр;
  • Орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэй дүнгээр гуравдугаар байр;
  • Хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад 39 хувийн өсөлттэй дүнгээр дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

6aa9feb40e1ea02d0ac51698

6aa9feba0e1ea02d0ac51699

6aa9febf0e1ea02d0ac5169a

6aa9fec60e1ea02d0ac5169b

6aa9ff390e1ea02d0ac516a2

6aa9fecd0e1ea02d0ac5169c

 

6aa9fed30e1ea02d0ac5169d

6aa9fed60e1ea02d0ac5169e

6aa9fef40e1ea02d0ac516a0

6aa9fef70e1ea02d0ac516a1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.