Монгол бөхчүүд амжилттай барилдаж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн гурав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Энэ удаагийн башёд Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас барилдаагүй өнжсөн бол Озеки Киришима Б.Лхагвасүрэнгээр манлайлуулсан 22 монгол хүчтэн таван зиндаанд зодоглож байна.
Озэки цолоо батлах, цаашлаад Ёкозүна цол хүртэхээр зорьж буй Киришима Б.Лхагвасүрэн хүчтэй барилдаануудыг үзүүлж буй ч гурав дахь өдрийн барилдаанд Такаясүд өвдөг шороодлоо.
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн шавь Тошинофүжи Ө.Дэмиджамц дээд зиндаанд дэвшин амжилттай барилдаж гурван өдрийн дараах байдлаар хоёр даваад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.