Эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирчээ
Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирсан байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын цагдаагийн байгууллагаас 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн БНСУ-д оршин сууж байгааг мэдээлсэн бөгөөд тэдний 17 нь Монгол Улсын иргэн болохыг мэдээлжээ.
Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан нийт 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирсан бөгөөд үүнээс 16 нь БНСУ-д байжээ. Дээрх яллагдагч этгээдүүдэд холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цаашид Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн БНСУ-д байршлыг тогтоох, холбогдох мэдээллийг шуурхай солилцох, баривчлуулах болон Монгол Улсад шилжүүлэн авах ажиллагааг тус улсын Интерполтой хамтран тогтмол хэрэгжүүлнэ хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.