Ой, хээрийн долоон түймрийг унтраахаар ажиллаж байна

Ой, хээрийн долоон түймрийг унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр (2026.09.16) 15:00 цагийн байдлаар Булган, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт долоон ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс нэг түймрийг цурманд оруулж, зургаан түймрийг унтраахаар ажиллаж байна.
 
Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын "Жаргалантын ам" гэдэг газар энэ сарын 15-нд гарсан ойн гал түймрийг мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар, ОХУ-аас хил давж орж ирсэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд бүртгэгдсэн ойн түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
 
Харин Дорнод аймгийн Баянтүмэн сум, Халхгол суманд хоёр, нийслэлийн Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан ой, хээрийн гал түймрийн голомтод тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 151 хүн, 27 автомашинтайгаар оролцож байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.