М.Даделхан нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар шалгаж байна
Ховд аймагт 10 настай А.А охин 2026 оны наймдугаар сарын 01-ний өдөр хөршийнхөө тарвас хураах ажилд яваад сураггүй алга болсон.
Эрэн хайх ажиллагааны явцад охины цогцсыг наймдугаар сарын 14-нд олж илрүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үеэр охиныг хөрш айлынхан нь тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, хэргээ нуун далдлах зорилгоор цогцсыг нь шатааж, булсан талаар мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл гарсан.
Уг хэрэгт хөрш айлын эзэн М.Даделхан, түүний эхнэр болон хүү Д.Чингис нарыг цагдан хорьж, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Тэднийг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн хоёрдахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байгаа аж. Тус зүйлд заасан гэмт хэрэгт 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар хуульчилсан байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.