🔴LIVE: Н.Номтойбаяр: Мөнгөнморьтод хоригдож байхдаа А.Намсаманд гэдэг нөхрийн нэрийг сонсож байлаа

"Өөрийнх нь хамаарал бүхий компанийн шүүхийн шийдвэрээр төлөх ёстой 53.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийн асуудлаар Шадар сайд Н.Номтойбаяр надад нөлөөлөхийг оролдсон" гэж хэдхэн хоногийн өмнө ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд хэвлэлийн хурлаар мэдэгдэж байсан билээ. Үүнд Шадар сайд Н.Номтойбаяр тайлбар өглөө. 

Шадар сайд Н.Номтойбаяр: 

-Энэ бол валютын ханшийн зөрүүнээс үүдэн хоёр компани одоо ХБНГУ-ын Арбитрын шүүхээр шүүхдэж байгаа асуудал. Харин, А.Намсаманд хууль зөрчин компанийн дансыг хааж байсан. МАК ХХК-ийн хувьд ямар ч өр төлбөрийн асуудал байхгүй. Буруу талаас нь тайлбарлаад байгаа. 

Саяны хэд хоног энэ А.Намсаманд гэж нөхөр над руу залгасан. Яах гэж над руу залгаад байгаа юм бэ?! Би утсыг нь аваагүй. 

Ер нь би энэ хүний нэрийг Мөнгөнморьтод хоригдож байхдаа сонссон. Их содон нэртэй хүн шүү дээ. Баяраа, Цэцэгээ гэдгээс өөр нэр. 

fd066e32c83a4aa88c149abdb90a4e92

Намайг хоригдож байхад "Номтойбаяр хорих ангиасаа гурав хоногоор оргон, Булганд хоригдож байсан Ерөнхий сайд асан С.Баярыг эргэжээ" гэдэг мэдээлэл гарсан. Энэ дагуу  ажлын хэсэг гарсан. Тэр үед энэ А.Намсаманд гэдэг нөхөр хянагч нарыг дуудаж, "Оргосон гэдэг мэдүүлэг өг" гэж шахаж дарамталсан байдаг. Тэдгээр хүмүүс тийм мэдүүлэг өгөөгүй. Үүнийх нь төлөө бүгдийг нь ажлаас нь халсан байдаг. 

С.Амарсайханы өчигдрийн А.Намсамандын тухай ярьсан яриаг энэ хүнийг мэдэх учраас үнэн гэж итгэхийг хүсэж байна. С.Амарсайханыг арай муухай гүтгэж доромжиллоо. Хувь хүний хувьд, найзын хувьд өмнөөс нь харамсаж байна. Ерөнхий сайд эдгээр хүмүүсийг шалгана гэсэн байна лээ. Шалгаасай гэж хүсэж байна. Хууль хүчнийхэн байнга л улс төрчдийн гар хөл болж байдаг. Байнга л улс төрд хутгалдаж явдаг. Энэ бол үүний л нэг жишээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.