Сэтгүүлч рүү зажилж байсан бохио шидэж, цагдаагийн алба хаагчийг доромжилсон иргэнийг 10 хоног баривчилжээ
"Сэтгүүлч рүү зажилж байсан бохио шидэж, цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилжээ" гэх утгатай бичлэг 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 44 настай, эрэгтэй “Б” нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэрээр 10 хоног баривчилсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.