СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цахилгааны үнэ ирэх гурван сард есөн төгрөгөөр шатлан нэмэгдэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Ирэх сарын сарын 1-нээс хэрэглэгчдийн болон аж ахуйн нэгжийн цахилгааны үнэ, усны үнэ нэмэгдэхнээ.  

Эрчим хүчний зохицуулах хорооны лавлахаас асуухад .

Сарын нийт хэрэглээний  150 квт.ц хүртэлх хэрэглээг – 99.90 төг квт,ц +9 төг

Сарын нийт хэрэглээний 151 квт.ц болон түүнээс дээш хэрэглээг  -119,70 төг квт,ц+9 төг болж нэмэгдэнэ.

Жишээлбэл: Хоёр ам бүлтэй нэгэн айл өнгөрсөн сарын цахилгааны төлбөрт нийт 18576 төгрөг төлсөн. Уг төлбөрт Тв-ийн суурь хураамж 1100, СЭХ-ийг дэмжих төлбөр 1681.9, ЦЭХ-ны суурь үнэ 2200, баримтын үнэ 55, НӨАТ 1688.73 төгрөг төлжээ. Тухайн айлын хувьд өнгөрсөн сард нийт 119.3 квт.ц эрчим хүч хэрэглэсэн байгаа юм.

Тэгвэл ирэх гурван сар сар бүр 3 төгрөг нийт 9 төгрөгөөр цахилгааны үнийг нэмэх бөгөөд 130 квт.ц тооцож үзвэл 14157 төгрөг болж байна

Айл өрхийн цахилгааны нийт хэрэглээ сард дунджаар 130 квт.ц гэж тооцвол одооны ханш 99.90 төгрөгөөр бодоход 12792 төгрөг болж байгаа юм. .

“Өнгөрсөн онд эрчим хүчний салбар 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ алдагдал нь валютын ханш өссөн үед ч импортоор бүтээгдэхүүнээ авдагтай холбоотой. .

Цэнхэр “алт”-ны үнийг нэмлээ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн . Айл өрхийн ахуйн хэрэглээний, нэг литр цэвэр усны өртгийг өмнөхөөс 9 мөнгөөр нэмж, 71 болгожээ.

Түүнчлэн бохир ус татан зайлуулах өртөг литр тутамд 47 мөнгө байсныг 58-д хүргэсэн аж. . Үүнээс гадна Налайх дүүргийн айл өрхийн хэрэглээний усны үнийг 10 мөнгөөр нэмсэнээр цэвэр усны үнэ (нэг литр) 58, бохир усных 36 мөнгө болжээ.

Айл өрхийн ахуйн хэрэглээний, нэг литр цэвэр усны өртгийг өмнөхөөс 9 мөнгөөр нэмж, 71 болгожээ

Цэнхэр “алтны”-ны өртгийг нэмсэн нь валютын ханш, инфляц, цахилгааны тарифын өсөлт зэргээс шалтгаалсан гэдгийг албаны хүмүүс онцолсон байна. 

Дулааны үнэ нэмэгдэх шийдвэр гараагүй байна

Цахилгаан, усны үнэ нэмэгдэж байгаа энэ үед дулааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Тэгвэл бид гэсэн хариулт өглөө.

Цахилгаан, усны үнэ нэмэгдэж байгаа энэ үед хэрэглэгч та цахилгаан эрчим хүчээ ухаалагаар ашиглаж, усаа гамтай хэрэглэж өрхийн эдийн засгаа хэмнээрэй.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.