СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эмэгтэй ажилтантайгаа өглөөний цай уусан эрийг баривчилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Саудын Араб улсын Хөдөлмөр Нийгмийн хөгжлийн яамнаас ажлынхаа байран дээр эмэгтэй хамтрагчтайгаа өглөөний цай уусан эрэгтэйг баривчлан саатуулахаар шийдсэн байна. Хамтрагчид өглөөний цай уухдаа бичлэг хийж олон нийтийн сүлжээнд байршуулсан нь хүч түрэмгийлээд зогсохгүй ажлын байран дээрх эмэгтэйчүүдийн байр суурийг журамласан дүрмийг зөрчсөн үйлдэл гэж буруутгажээ. Саудын Арабын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамт өглөөний цай уусан эмэгтэйг ч мөн баривчилсан тухай дамжуулсан. Харин CNN агентлаг энэ мэдээллийг үнэн бодит гэж үзэхгүй байна.

Бичлэгт гарч байгаа эрэгтэй эмэгтэй хоёрыг аль улсын иргэд болохыг олон нийтэд зарлаагүй байна. Гэхдээ эрэгтэйн дуудлагыг сонсоход египет аялгатай байжээ. Бичлэгэн дээр эмэгтэй, эрэгтэй хоёр хамт ажилладаг Жедда зочид буудлын хүлээлгийн танхимд цайн уунгаа “бидэнтэй хамт цайлах хүн байвал ирээрэй” гэж хэлсэн байна. Тэднийг ажилд авсан хүнийг мөн ажлын байрны дэг алдсан хэргээр байцаалтад дууджээ. 

Энэ мэтчилэн Арабын орнуудад ямар нэг дотно харилцаа холбоогүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт зоог барихыг хориглодог хатуу хуультай. Нэн ялангуяа Саудын Араб улсад олон нийтийн газар гэр бүлтэй үйлчлүүлэгчдийг ганц бие эрчүүдээс тусад нь суулгадаг байна. Саудын прокурорын газраас гадны иргэдэд хандан вант улсын үнэт зүйл, өв уламжлалыг хүндлэхийг уриалан твиттер хуудсандаа жиргэжээ. Угсаа залгамжлах хунтайж Мохамад бин Салман улс орныхоо хатуу чанга хууль дүрмийг зөөлрүүлж, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэн жолооны ард суухыг хуулиар зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч

 

Эх сурвалж: www.cnn.com

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.