СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Ерөнхий сайд нeфть хадгалах байгууламжийн эрхийг Содмонголд хууль бусаар өгсөн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Өнөөдөр төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Н.Номтойбаяр бид хоёр жагсаалын эсрэг жагсаал зохион байгуулаагүй. Нэг хэсгийгээ 60 тэрбум, нэг хэсгийгээ ЖДҮ-чид гэж цоллолоо. Гэтэл ЖДҮ-ийн хэрэг дээр Засгийн газар хөнгөн хуумгай хандаж байгаа нь ирэх хавар ЖДҮ-гийн эсрэг жагсаал болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Тэр үед юу гэж хариулах юм бэ гэж би бүлгийн хурал дээр хэллээ. ЖДҮ-ийн салбарт нийт бизнес эрхлэгчдийн 80 хувь нь ажиллаж байна. Гэтэл ард түмний 80 хувь жагсвал яах вэ гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн авлигын бас нэг баримт надад бий гэдгийг та бүхэнд өмнө нь хэлсэн. Сургаар мэдээлэл өгч болохгүй. Нотлох баримт хэрэгтэй. Шинэ нисэх онгоцны буудлын төсөл 10 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ төслийг Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. 125 тэрбум төгрөгийн өртгөөр газрын тос хадгалах байгууламж барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Японы тал энэ байгууламжийн менежментийг хариуцахгүй гэдгээ илэрхийлсэн юм билээ.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд 5.3 сая иен буюу 125 мянган тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны агуулах байгууламжийг 2018 оны долдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Өөрөөр хэлбэл шууд гэрээлж Сод Монгол компанид өгсөн баримт олдлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шууд гэрээлэх шийдвэр гаргасан. Эртээд Намын даргын өрөөнөөс М.Анандбазар гарч явахыг би харсан. М.Анандбазараас Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд 500 сая төгрөг авч байгаад хууль хяналтын байгууллагын ажилтнуудад баригдсан нь хамааралтай гэж харж байгаа. Энэ баримтыг хууль хяналтын байгууллага шалгах байх. 

Уг нь Үндэсний хөгжлийн газар газрын тос нийлүүлэгчийг уралдаант шалгаруулалт явуулж, сонгох нь зөв гэж үзсэн юм билээ. Энэ маш ноцтой асуудал. Энэ асуудлыг би хуулийн байгууллагад шалгуулна. Засгийн газар ААН-тэй концессын гэрээ хийх нь зөв ч онгоцны шатахуун нийлүүлэгч өөр ААН-үүдэд энэ төсөлд оролцох саналаа илэрхийлэх боломж олгох ёстой шүү дээ. Хэрэв өөр ААН санал өгөөгүй, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэрээ бол Засгийн газар шууд гэрээ байгуулах эрхтэй. Гэвч ийм нөхцөл үүсээгүй.

ЗГХЭГ-ын ажлын алба мөн хуулийг үндэслэл болгон, уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэр гаргажээ гэсэн юм. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.