Мандаттай жагсаал

 

Хэвлэл мэдээллийн байгууллагууд түүхэндээ анх удаа буюу өнөөдөр /01,10/ “МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл” жасаалыг сурвалжлахын тулд мандат авах шаардлагатай болж байна. Ямар нэгэн албан ёсны хурал, чуулганыг л мандаттай сурвалжлахаас бусдаар олон нийтийг хамарсан жагсаал, цуглааныг мандат авч сурвалжилж байсан түүхгүй юм.

Харин энэ удаагийн жагсаалыг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч, зураглаач нарт мандат олгож дотогш нэвтрүүлэх талаар жагсаал зохион байгуулагч УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүд бичжээ.

Гэвч энэ нь “Ард түмний жагсаал мөн үү” гэсэн эргэлзээг төрүүлэхэд хүргэж байгаа талаар иргэд, зарим хэвлэл мэдээллийнхэн онцолж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.