Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч Д.Жигжиднямааг албан тушаалаас нь зайлуулах үндэслэл болохгүй

 

.

Тэрхүү шийдвэрт,

Нийслэлийн прокурорын газраас Д.Жигжиднямаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Д.Жигжиднямааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт "Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт "Замын даргын албан тушаалд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлсэнийг хүлээн авч шийдвэрлэсэн болно” гэж мэдээлсэн.

Учрыг ухваас түүнийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан компанитай нь холбоотой татварын хэрэгт нь яллагдагчаар татсан байна.

 

414b62 a0f6506b7b3754fe12109298233001f256afdefc x974

 

Д.Жигжиднямаа нь “Фрейт коммодити консалтанс” ХХК-ийн удирдах багт ажилладаг бөгөөд иймд түүнийг 2013-2017 оны хооронд 356.519.752 төгрөгийн хувь хүний орлогын албан татвараас зайлсхийсэн, 159.182.645 төгрөгийн НӨАТ-аас зайлсхийх зорилгоор 2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, мөн 361 сая төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.

Иймд .

Д.Жигжиднямаагийн өмгөөлөгч А.Отгонбаатарын хэлснээр тэд давж заалдах аж.

Эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Жигжиднямаа нь Төмөр Зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн даргаар тавигдсан учир энэхүү хувийн компанитай нь холбоотой Монголын шүүхийн шийдвэр албан тушаалаас нь түдгэлзүүлэх үндэслэл болж чадахгүй. Мөн, Зам, тээвэр хөгжлийн сайдаар Я.Содбаатар гэж хүн ажиллаж байгаа цагт Д.Жигжиднямаа хөдлөхгүй гэсэн мэдээллийг өглөө.

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.