"Десотэл" брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна

"Десотэл" брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна
 
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНФУ-ын “Десотэл” группийн Ерөнхийлөгч Жером Десотэлыг хүлээн авч уулзан, төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа ажлын үр дүнгийн талаар санал солилцлоо.
6ced2ea6ce824c428d61ee6682a20ba0
Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-өөр Монгол орны уур амьсгал, газар зүйн онцлогт тохируулан тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн өндөр хүчин чадал, чанар бүхий гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна.
 
Хоёр үе шаттай хэрэгжсэн тус төслөөр дөрвөн төрлийн нийт 60 нэгж автомашин нийлүүлсэн бөгөөд сүүлийн долоон нэгж автомеханик шатны автомашиныг хүлээн авч, алба хаагчдад ашиглалтын сургалтыг зохион байгуулж байна.
7eaed1db7d764f7d858f9ef19cdeb0f4
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал унтраах автомашинууд нь 6681 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 5108 иргэний амь нас, эрүүл мэнд, 320 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байгааг танилцуулж, төслийн бүхий л шатанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.