Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНФУ-ын “Десотэл” группийн Ерөнхийлөгч Жером Десотэлыг хүлээн авч уулзан, төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа ажлын үр дүнгийн талаар санал солилцжээ.
Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-өөр Монгол орны уур амьсгал, газар зүйн онцлогт тохируулан тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн өндөр хүчин чадал, чанар бүхий гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна.
Хоёр үе шаттай хэрэгжсэн тус төслөөр 4 төрлийн нийт 60 нэгж автомашин нийлүүлсэн бөгөөд сүүлийн 7 нэгж автомеханик шатны автомашиныг хүлээн авч, алба хаагчдад ашиглалтын сургалтыг зохион байгуулж байна.
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал унтраах автомашинууд нь 6681 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 5108 иргэний амь нас, эрүүл мэнд, 320 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байгааг танилцуулж, төслийн бүхий л шатанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.