Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хэрэгжиж буй Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Төслийн талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллажээ.

6acd9c8e22dfb32b15f7587dУлаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус дүүрэгт хэрэгжиж буй Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн гүйцэтгэгчээр "Энигма констракшн" ХХК шалгарсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сард гэрээ байгуулан барилгын ажил эхэлжээ. Гэвч гүйцэтгэгчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан өдгөө зогсонги байдалд ороод байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва шалтгаан тодорхойгүйгээр ажлаа зогсоосон тул гүйцэтгэгч байгууллагатай холбоотой шаардлагатай арга хэмжээг авч, ажлыг шуурхай үргэлжлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

6acd9c9322dfb32b15f7587e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.