Автотээврийн төлөөлөгчдийн 37 дахь ээлжит уулзалт Бугат хотод үргэлжилж байна
Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны автотээврийн төлөөлөгчдийн 37 дахь ээлжит уулзалт 9 дүгээр сарын 09-11ний өдрүүдэд Бугат хотод зохион байгуулагдаж байна.
Уулзалтад Монголын талаас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Ц.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид, Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн А.Оюунболд болон холбогдох газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд оролцож байна.
Уулзалтаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд хийгдэж буй олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, тээврийн харилцааг боловсронгуй болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.
Түүнчлэн хоёр улсын автотээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй, аюулгүй болгох асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.