Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогт амьд байгаагаа мэдэгджээ
Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогт буюу "Ээгий"-г "нас барсан" гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан юм. "Э.Эрдэнэцогтын дүү" гэх иргэний пост цахим орчинд түгснээр түүнийг "сошиалын дайралтад өртөж амиа хорлочихлоо" гэх агуулга гараад буй.
Тэрбээр өөрийн инстаграмм хуудсандаа амьд байгаа хэмээн бичлэг оруулжээ. "Би ерөөсөө үхлээ гэж хэлээгүй биз дээ. Намайг үхээсэй гэж боддогийг мэднэ. Дуртай нэг нь юм ярьж, дуртайгаараа тархиа угаалгаж байдаг. Та нар ямар тэнэг юм бэ" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.