Адууны соёл, нүүдэлчин уламжлалыг дэлхийд таниулах “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ эхэллээ
Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон дэлгэрүүлэх "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д эхэллээ.

Уг арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд хоёр өдөр үргэлжилнэ. Энэ үеэр "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн, ”Адуун төвөргөөн” морьт жагсаал, ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт, адуучдын ур чадварын тэмцээн, эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, дэмбээний тэмцээн, морин хуурын үзэсгэлэн худалдаа, гар урлалын үзэсгэлэнг зохион байгуулж байна.


Энэхүү арга хэмжээнд “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд оролцож буй есөн орны гэрэл зурагчид хүрэлцэн ирж, үйл явдлыг гэрэл зургаар баримтжуулж буй онцлогтой. Мөн иргэд өргөнөөр оролцох боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.