Х.Оюунбаяр: Юу болсныг хэн ч хараагүй байж миний үйлчлүүлэгч рүү нийтээрээ дайрч болохгүй
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат энэ сарын 1-ний орой орон нутгийн замд автомашинтай зорчиж явахдаа зам тээврийн осол гаргаж, таван тооны адуу мөргөсөн хэрэгт холбогдсон. Тэрбээр одоогоор эмнэлэгт эмчлүүлж буй. Болсон хэргийн талаар түүний өмгөөлөгч Х.Оюунбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Осол гарах үед ямар үйл явдал болсон бэ?
-Энэ сарын 1-ний 21.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд осол болсон. Хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй хуультай. Хэргийн бодит байдалсошиалаар явж байгаа шиг өөрийнхөө эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулан барин, зүгээр явж байсан адуунуудыг дайраад хөнөөсөн гэдгээс тэс өөр үйл явдал болсон. Хуулийн байгууллага шалгаж байгаа хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж байгаа юм шиг мэдээлэл задлаад байж болохгүй.
-Л.Чинбат согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх?
-Тухайн осол болсны дараа түргэн тусламжийн машинаар сумын эмнэлэгт хүргэгдэж анхны тусламж аваад,хотодэмчлүүлэхээр эмнэлэг рүү шууд явсан. Сумын эмнэлэг тухайн үед цусны шинжилгээ авсан. Уг шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдох байх.
-Хэргийн газрыг яагаад орхиод явсан юм бэ?
-Машины зургийг харсан байх. Яаралтай тусламж авах шаардлагатай болоод сумын эмнэлэг рүү эмнэлгийн машинаар хүргэгдсэн. Орхин явсан асуудал байхгүй.
-Драйгер үлээлгэсэн үү?
-Зам тээврийн осолд хүнд гэмтсэн хүн эхлээд эмнэлгийн тусламж авах ёстой байдаг. Драйгертэй цагдаа хүлээх боломжгүй. Тухайн үедээ сумын эмнэлэгт өгсөн цусны шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдох байх.
-Малчны хохирлыг төлөх үү?
-Малчинтай нь тэр даруй өмгөөлөгчийн хувиар ярьж, болсон асуудлыг хэрхэн шийдвэрлэх хүсэлтэй байгааг нь асуусан. “50 сая төгрөг өг, хурдын удмын адуу байсан.Үгүй бол хэвлэлд хандана” гэсэн. Өнөөдөр бас яриад “Мөнгөө өгөх үгүйгээ хэл” гэхээр нь “Өгөх боломжгүй ээ, хуулийн байгууллага шалгаж байгаа. Та өөрөө малаа маллах, харж хандах үүрэгтэй биз дээ” гэсэн чинь өмгөөлөгч нь “20 саяыг авбал ав. Авахгүй бол “300” машины өрөнд орно” гэж дарамталсан ташаа мэдээлэл тараажбайгаад харамсаж байна.
Хэргийн газарт яг юу болсныг хэн ч хараагүй байж нийтээрээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон, харанхуй шөнө засмал зам дээр дүрмийнхээ дагуу явж байсан миний үйлчүүлэгч рүү дайраад байж болохгүй.Малчин хүн малаа маллаж, малынхаа үр шимийг өөрөө авдаг байж, малаа өөрөө хариулж, харж хандах үүрэг гэж байх ёстой. Харанхуй шөнө адуу мал гэнэт зам дээр гарч ирснээс олон жолооч гэр бүл, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон ноцтой зам тээврийн ослууд болдог. Энэ асуудалд малчид маань ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодож байна.
-Л.Чинбатын биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Та бүхэн ослын дараах машины зургийг харсан байх. Биеийн байдал сайнгүй байгаа.
-Мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.