Непалд үер, хөрсний нуралтын улмаас 2.56 тэрбум ам.долларын хохирол учирчээ
Непал улсад наймдугаар сарын сүүлчээр болсон хүчтэй үер, хөрсний нуралтын улмаас дэд бүтэц, орон сууц, өмч хөрөнгөд нийт 2.56 тэрбум ам.доллар буюу 387.5 тэрбум непал рупийн хохирол учирсан талаар албаныхан мэдээлжээ.
Мөсөн голын нуралтаас үүдэн их хэмжээний ус, мөс, чулуу, шавар Бхоте-Коши болон Тришули голын сав газраар 100 гаруй километр урсаж, зам дагуух суурин газар, гүүр, хурдны зам болон Гиронг хилийн боомтыг сүйтгэсэн байна.
Гамшгийн улмаас одоогийн байдлаар 1250 гаруй хүн амиа алдаж, 4200 гаруй хүн сураггүй болоод байгаа аж. Мөн зургаан дүүргийн 17 захиргааны нэгжийн 84,270 гаруй оршин суугч үерт өртөж, олон мянган хүн орон гэргүй болжээ.
Үерийн улмаас нийт 431.1 мегаваттын хүчин чадалтай 12 эрчим хүчний эх үүсвэр, тэр дундаа усан болон нарны цахилгаан станцуудын үйл ажиллагаа зогссон байна. Түүнчлэн барилгын шатандаа байсан нийт 470 мегаваттын хүчин чадалтай 15 төсөл үерт өртөж, их хэмжээний хохирол амсжээ.
Албаныхны тооцооллоор гамшгийн дараах эхний дөрвөн сарын хугацаанд зам тээврийн сүлжээг сэргээх, түр орогнох байр барих, иргэдийг эрчим хүч болон ундны усаар хангах зэрэг яаралтай тусламжийн ажилд 52.6 сая ам.доллар шаардлагатай байна. Үерийн бүсэд дор хаяж 7500 барилга, орон сууц нурж, сүйдсэн байна.
Эх сурвалж:
• undp.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.