Сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан этгээдэд хоёр жил зургаан сарын хорих ял оноожээ

Сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан этгээдэд хоёр жил зургаан сарын хорих ял оноожээ

Н.Ү нь 2024 оны зургаа, долоодугаар сарын үед сэтгэцэд нөлөөт хориглосон бодисын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, 110.6 грамм ургамлыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан байна. 

Улмаар 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ хадгалсан байна. Тус хэрэгт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс Н.Ү-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сарын хорих ял оноосон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.