🔴Б.Дашпүрэв: Орон нутаг руу шатахууны ачилтыг нэмэгдүүлсэн

AI хөрвүүлсэн
🔴Б.Дашпүрэв: Орон нутаг руу шатахууны ачилтыг нэмэгдүүлсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв: 

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 117 шатахуун түгээх станцад (ШТС) 1185 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Орон нутгийн 93 ШТС-д 934 тонн АИ-92 төрлийн авто бензинийг нийлүүлсэн. 

Нийслэл хотод шатахуун түгээх станцуудын оочир дугаарлалт харьцангуй багассан учраас орон нутгийн ачилтыг нэмэгдүүлж, тасралтгүй ажиллуулахаар ханган ажиллаж байна. Ирэх амралтын өдрүүдэд аж ахуйн нэгжүүдийн агуулахууд хэвийн ажиллаж, түгээлтийг хэвийн үргэлжлүүлнэ. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 210 ШТС, орон нутагт нийтдээ 524 ШТС авто бензин болон дизель түлшийг хэрэглэгчдэд түгээн ажиллаж байна. Харин улсын хэмжээнд 28 ШТС үлдэгдэлгүй болсон. 

Улсын хэмжээнд холбогдох мэдээллүүдийг авч, долоо хоногийн турш бүтээгдэхүүнгүй байсан ШТС-уудад нэмэлт ачилтуудыг гарган ажиллаж байгаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.