Сеутад цагаачлалын хямралыг эсэргүүцсэн жагсаал болжээ
Хойд Африкт орших Испанийн автономит хот Сеутад цагаачлалын хямралыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болжээ.
Жагсаалд оролцогчид Засгийн газраас хил хамгаалалтыг чангатгаж, цагаачлалын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардсан байна. Энэ хямрал өнгөрсөн долоодугаар сарын 30-31-нд Мароккогоос 72 мянга орчим хүн Сеута руу олноор нэвтэрснээс эхэлжээ. Уг үйл явдлын үеэр дор хаяж 80-90 хүн амиа алдсан гэж мэдээлж байна. Испанийн Засгийн газрын мэдээллээр одоо Сеутад 5,000 орчим цагаач, түүний дотор 1,200 гаруй насанд хүрээгүй хүүхэд үлджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.