Богд ууланд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Богд ууланд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна
 
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд-Уулын Бага тэнгэрийн амны баруун урагш зүгт ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны өдрийн 11:49 цагт ирсэн байна. 
 
Дуудлагын дагуу Нийслэлийн Гал түймэр унтраах, аврах ангиудын 30 гаруй алба хаагч унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Алба хаагчдыг очиход 20х30 метрийн хэмжээтэй талбай шатаж байжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.