Усны ослын дуудлага өмнөх оноос 28.3 хувиар өсжээ
Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар усны ослын 118 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн энэ онд 82 хүн амиа алдсаны 25 бага насны хүүхэд байна.
Амь насаа алдсан иргэдийн 14.6 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос үүдэлтэй байна.
Иймд:
-Сэрэмжлүүлэг самбар дээрх анхааруулга, зөвлөмжийг мөрдөх;
-Цүнхээл, гүнзгий болон эрсдэлтэй хэсэгт усанд орохгүй байх;
-Бага насны хүүхдийг гол, голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байх;
-Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх
-Цаг агаарын мэдээ, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.