Эх баавгай, гурван бамбаруушийг аюулгүй газар хүргэхэд 18 цаг зарцуулж, 57 км туулжээ

Эх баавгай, гурван бамбаруушийг аюулгүй газар хүргэхэд 18 цаг зарцуулж, 57 км туулжээ
Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт айлын зуслан, малын бэлчээрийн орчимд үзэгдсэн нэг эх хүрэн баавгай, гурван бамбаруушийг холбогдох байгууллагууд хамтран хүн, малын суурьшлын бүсээс холдуулж, Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт аюулгүй хүргэсэн байна. 
 
Тухайн цогцолборын “Б” хэсгийн Эрээний нуруунд дөрвөн хүрэн баавгайг хүргэхэд нийт 18 цаг зарцуулж, 57 км зам туулсан байна.
d9b7b59127914284848e03657015eb34
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагийн орчимд дөрвөн хүрэн баавгай айлын зуслан, малын бэлчээрт орж ирсэн тухай мэдээллийг Баян-Уул сумын Засаг дарга Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн байна.
6972f1cef1b74befbf3048e487c449eb
Мэдээллийн дагуу хамгаалалтын захиргааны албан хаагч газар дээр нь ажиллаж, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авсны үндсэн дээр хүн, малын суурьшил болон бэлчээрээс холдуулах ажиллагааг зохион байгуулжээ. Ажиллагаанд Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа болон Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын нийт 11 албан хаагч оролцсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.