Замын-Үүдийн Гаалийн газрын ахлах байцаагч Б.Болормаа болон зуучлагч нарт ял шийтгэв
Замын-Үүд дэх Гаалийн газрын Хяналт шалгалтын албанд улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Болормаа нарт холбогдох хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тэрбээр Хятадаас Замын-Үүд боомтоор оруулж ирсэн ачаа, бараанд гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чагдаржав, Н.Болормаа, Д.Төмөрхуяг, С.Цэрэндорж нарын гаалийн мэдүүлгийг түргэн шуурхай хянуулж, зөвшөөрөл авах ашиг сонирхлыг гүйцэлдүүлснийхээ хариуд энэ оны 2-5 дугаар сарын хооронд нийт 58.9 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Дээрх шүүх уг таван хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Б.Болормааг нийтийн албан тушаалтан хахууль авсан гэм буруутайд тооцон, 58.9 сая төгрөгийг нь гаргуулан улсын орлого болгож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасан, нэг жил хорих ял оноожээ. Түүнд хахууль өгсөн Д.Чагдаржав, Н.Болормаа, Д.Төмөрхуяг, С.Цэрэндорж нарын нийтийн албанд ажиллах эрхийг 2-3 жилийн хугацаагаар хасаж, 2.7-8 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.