Секс-марафонд оролцож 400 эртэй унтсан порно од амаржиж, хүүхэд төрүүлжээ
Их Британийн алдарт порно од Бонни Блю буюу жинхэнэ нэрээрээ Тиа Биллингер 2026 оны наймдугаар сарын сүүлчээр анхны хүүхдээ төрүүлж, ээж болсон байна. Түүний жирэмслэлт нь олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээр татсан бөгөөд тэрбээр Лондоны Гэгээн Мариагийн эмнэлгийн алдартай "Линдо" тасагт хийсвэр хагалгаагаар амаржжээ.
Эмч нарын зүгээс түүнийг өмнө нь "эрүүл мэндийн шалтгаанаар байгалийн жамаар жирэмслэх боломжгүй" гэж оношилж байсан ч тэрбээр ийнхүү эрүүл хүүхэд төрүүлээд байна.
Түүний жирэмслэлт нь 2026 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулсан 24 цагийн секс марафоны дараа эхэлсэн түүхтэй. Уг арга хэмжээнд 400 орчим эрэгтэй оролцсон бөгөөд түүний хүүхдийн биологийн эцэг хэн болох нь одоогоор тодорхойгүй байна.
Бонни Блю өмнө нь гэр бүлтэй байхдаа үр шилжүүлэн суулгуулж жирэмслэх гэж оролдсон ч амжилтгүй болж байжээ. Гэвч марафоны дараа түүний бие тавгүйрхэж, шинжилгээгээр жирэмсэн болсон нь батлагдсан байна. Тэрбээр хүүхдийн эцгийг тогтоох шаардлага гарвал ашиглах зорилгоор марафонд оролцогчдын ДНК-ийн дээжийг цуглуулсан гэдгээ мэдэгдсэн байна.
Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж. Бонни Блюгийн амаржсан "Линдо" хувийн эмнэлэг нь өмнө нь гүнж Диана, Кэйт Миддлтон зэрэг Их Британийн хааны гэр бүлийн гишүүд амаржиж байсан нэр хүндтэй газар юм.
Тэрээр хүүхэдтэй болсон ч "Энэ бол миний карьерын төгсгөл биш" гэдгийг онцолжээ. Тэрбээр ердөө таван долоо хоногийн дараа ажилдаа эргэн орж, зураг авалт болон аяллаа үргэлжлүүлэхээр төлөвлөсөн гэв. Нууцлалыг хадгалах үүднээс хүүхдийнхээ нүүр царайг олон нийтэд ил гаргахгүй бөгөөд хувийн онгоц хөлслөн, бие хамгаалагчдын тусламжтайгаар аялана гэжээ.
Эх сурвалж:
• ukr.net
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.