Нийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн II шатны цахим бүртгэл маргааш буюу есдүгээр сарын 3-ны 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 11-ний 23:59 цагт дуусна.
Тус бүртгэлд түр оршин суух хаягтай, нэгдүгээр шатны цахим бүртгэлд хамрагдаж амжаагүй хүүхэд хамрагдана.
2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд нийт 1,407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 насны 242,742 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлжээ. Нийслэлийн хэмжээнд 119 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна.
Насаар нь ангилбал:
- 2 нас – 24,159
- 3 нас – 29,487
- 4 нас – 30,721
- 5 нас – 34,619 хүүхэд бүртгүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.