Р.Булгамаа: Биеэ хамгаалах чадваргүй хүүхдийг бүлэглэж, онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн нөхцөл байдал тогтоогдсон

AI хөрвүүлсэн
Р.Булгамаа: Биеэ хамгаалах чадваргүй хүүхдийг бүлэглэж, онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн нөхцөл байдал тогтоогдсон

Ховд аймагт хөрш айлынхаа тарвас хураах ажилд яваад 10 настай А.А охин амь насаа алдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц болон гэр бүлийнх нь нийгмийн асуудлын талаар өмгөөлөгч Р.Булгамаа мэдээлэл өглөө.

Өмгөөлөгч Р.Булгамаа: 

-10 настай хүүхдийн амь хохирсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д заасан "Хүнийг алах" гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, гурван иргэнийг цагдан хориод байна. Анх хүнийг алах гэмт хэргээр яллагдагчаар татсан бөгөөд хэргийн зүйлчлэлийн тухайд хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдлыг тусган шалгаж байгаа.

Үүнд, нэгдүгээрт, биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдийг бүлэглэж, онц хэрцгий аргаар амь насыг нь бүрэлгэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагын ажлын хэсэг цагдан хоригдож буй гурван иргэний үйлдэл, оролцоо ямар байсан, ямар санаа зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн болон яагаад ийм нөхцөл байдал үүсэх болов гэдгийг олон талаас нь тогтоохоор ажиллаж байгаа учраас, хугацаа шаардагдаж байгаа. 

Мөн хохирогчийн гэр бүлийн хүсэлтээр хууль ёсны эрхийг нь хамгаалж буй өмгөөлөгчийн хувьд нийслэлийн Засаг даргад хандан хүсэлт гаргамаар байна. Нийслэлд зорилтот бүлгийн иргэдэд зориулсан түрээсийн байрны хөтөлбөр хэрэгждэг. Тухайн гэр бүл, үр хүүхдүүдийг нь түр хугацаанд ч болов орон байраар хангаж, хүүхдүүдийг сургууль соёлтой болгох асуудлыг төрөөс анхаарах шаардлагатай. Энэ асуудлыг ингээд орхиж болохгүй. 

10 настай хүүхдийн аминд хүрсэн, одоо цагдан хоригдож байгаа гурван иргэний онц хэрцгий аргаар үйлдсэн энэ гэмт хэрэгт үйлдэл, оролцоо нь ямар байсан, сэдэл санаа зорилго нь юу байв, яагаад үйлдсэн хэргээ нуун дарагдуулах болсон бэ зэрэг олон хүнд нөхцөл байдлуудыг тогтоох шаардлагатай учраас багагүй хугацаа орно. Бид ард нь үлдсэн гэр бүлийнх нь нийгмийн асуудлыг анхаарах ёстой гэв. 

Сэтгэгдэл (23)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюунцэцэг Дорж 1 долоо хоног, 3 өдөр
10 сар тээж аигир уургаа хөхүүлж өдий болтол өсөж торниж явсан хүний нялх үрийг онц хэрцгийгээр хөнөөж нөхөж барашгүй уй гашуун зовлонд автуулж буй яргачидад зохих ёсны ял шийтгэлийг өгөх хэрэгтэы
Нямка 1 долоо хоног, 1 өдөр
Зөв зөв .Өөр аргагүй
Нямка 1 долоо хоног, 1 өдөр
Зөв зөв .Өөр аргагүй
Дулмаа 1 долоо хоног, 3 өдөр
Хүний нялх үрийг онц хэрцгийгээр бүлэглэн хөнөөж нуун дарагдуулсан энэ хүмүүст ялыг дээдийг өгөх хэрэгтэй
Дулмаа 1 долоо хоног, 3 өдөр
Үрээ алдсан эцэг эх ах дүүс ямар хэцүү байх уу Яагаад нуун дарагдуулж олон хоногоор ард иргэдэд болон онцгой байдлын ажилчин албан хаагчдад хүндрэл учруулах болов зэргээр сайн шалгах хэрэгтэй Хүний үнэргүй гарууд гомдолтой бна
Н.Цэцэгмаа 1 долоо хоног, 3 өдөр
Түрээсийн орон сууцанд оруулж,Өмгөөлөгч Р.Булагмаад талархаж байнаа.Санал нэг байна.
дангина байна 1 долоо хоног, 3 өдөр
Хөөрхий охин ямар их зовсон бол эх хүн эцэг хүн байж энэрэх сэтгэл гүй хүмүүс бэ?Ялын дээд хэмжээ өхийг хүсч байна Бүлгамаад амжилт хүсье
дангина байна 1 долоо хоног, 3 өдөр
Хөөрхий охин ямар их зовсон бол эх хүн эцэг хүн байж энэрэх сэтгэл гүй хүмүүс бэ?Ялын дээд хэмжээ өхийг хүсч байна Бүлгамаад амжилт хүсье
Зочин 1 долоо хоног, 3 өдөр
Булганмаа ♥️өмгөөлөгчдөө баярлалаа .харгис хэрцгий алуурчид насаараа хоригдох ёстой.🤬
Наранбаатар 1 долоо хоног, 3 өдөр
Ер нь бол нэг бол үнэхээр трактороос унасан эсвэл тэр нөхрийн царайнаас охиныг хүчиндэж хүүхдийг янз бүр болохоор нь алаад эд мөрөө устгахын тулд шатаасан бх өндөр магадлалтай тэрнээс унаж үхсэн цогцсыг шатаах нь юу л бол
Oke 1 долоо хоног, 3 өдөр
Yg yg tegj l bodood bgaamda
Oke 1 долоо хоног, 3 өдөр
Yg yg tegj l bodood bgaamda
Золоо 1 долоо хоног, 3 өдөр
Хүчиндчээд ул мөрөө баллах гээд шатаасан биш биз, араатнууд
Bayrbaatar 1 долоо хоног, 3 өдөр
Heleh ug algaa buh nasaran hoiroh shaardlagtai
зочин 1 долоо хоног, 3 өдөр
Юуны түрүүнд өмгөөлөгчдөө баярлалаа. Охины аав ээж эь сэтгэлээ чангалаад эцсийн шийдвэр гартал тэсвэртэй байгаарай.Эрүүл мэндээ бодоорой Ирээдүйн үр хүүхэд ач зээ нарынхаа төлөө амьдрана шүү.Сайхан охин чинь эргээд та нартаа төрнөө.
Зочин 1 долоо хоног, 1 өдөр
Ээж аав ах,эгч,дүү нар нь Хөөрхөн охиноо алдаж уй гашууд автаж хэцүү бгаа. Даа охинхоо эцсийн шийдвэр гартал тэсвэртэй.хүчтэй бгаарай
Зочин 1 долоо хоног, 1 өдөр
Ээж аав ах,эгч,дүү нар нь Хөөрхөн охиноо алдаж уй гашууд автаж хэцүү бгаа. Даа охинхоо эцсийн шийдвэр гартал тэсвэртэй.хүчтэй бгаарай
Нямка 1 долоо хоног, 1 өдөр
Эвийдээ ёстойдоо
Нямка 1 долоо хоног, 1 өдөр
Эвийдээ ёстойдоо
Оюунэрдэнэ Чимэд 1 долоо хоног, 1 өдөр
tiim shu,Tur zasag orolstoh zui yosnii hereg,tanid bayrlalaa.🫶💚
Chimed Oyunerdene 1 долоо хоног, 1 өдөр
💗💗hun huneel hundetgej bn.Turduu bayrlalaa..
Sbatsuuri 1 долоо хоног
Алуурчдаас мөнгө гаргаж орон гэр байр байшин барьж өг.
Уншигч 1 долоо хоног
Булгамаа өмгөөлөгч танд маш их баярлаж байнаа. Шударга үнэний манлайлагч, сайхан сэтгэл, хүн чанарын дээд эрхэм тандаа цас уулсын оргил шиг өндөр амжилт хүсье ээ.Амжилтаар жигүүрлэж, ялалт байгуулах болтугай.