CU, GS25 дэлгүүрээс эд зүйл хулгайлж, зугтсан залууг баривчилжээ

CU, GS25 дэлгүүрээс эд зүйл хулгайлж, зугтсан залууг баривчилжээ

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв болон CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрээс эд зүйл хулгайлж, бусдыг залилж байсан хэрэгт холбогдуулан нэгэн залууг саатуулан шалгаж эхэлжээ.

Олон нийтийн сүлжээнд нэг залуу GS25 дэлгүүрээс хоёр тор дүүрэн бараа авчхаад төлбөрийг нь төлөлгүй гарч “Приус” загварын автомашинд суун зугтаж буй бичлэг цацагдсан.

Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн 18 настай Б.Гэрэлт-Од гэх залууг саатуулан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөрдөн шалгах явцад тэрбээр зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрээс зургаан удаа эд зүйл хулгайлсан нь тодорхой болсон гэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн бусдын эд зүйл хулгайлсан гэх зүйл заалтыг үндэслэн сэжигтнээр тооцоод буй аж.

Г.ОРЧЛОН 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.