Төвөдийн гамшгийн бүсэд аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна
Хятад, Балбын хил орчмын Төвөдийн Жилон шяньд мөсөн гол нурж, үер, шавар, нуранги үүссэнээс хойш долоо хоног өнгөрсөн ч эрэн хайх, аврах ажиллагаа удаашралтай байна.
Гамшгийн улмаас Жилон боомт руу хүрэх G216 авто зам эвдэрч, аврагчид гамшгийн голомтод хүрэхэд хүндрэлтэй байгаа аж.
Хүчтэй бороо, хөрсний нуранги, ширүүн урсгалтай гол зэрэг нь зам сэргээн засварлах болон эрэн хайх ажиллагааг удаашруулж байна. Хятадын аврагчид тусгай техник, эрэн хайх нохой болон амьд хүн илрүүлэгч төхөөрөмж ашиглан ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 1-ний байдлаар гамшгийн хамгийн их сүйдсэн бүсээс 800 метрийн зайд хүрээд байна. Хятадын талд 16 хүн амиа алдаж, 546 хүн сураггүй болоод байна.
Эх сурвалж:
• china.usembassy-china.org.cn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.